Банк санхүүгийн салбарын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэхэд манлайлах замаар гишүүд, хэрэглэгчид, ажилтнуудад үр шимийг хүртээнэ.
Банк санхүүгийн салбарт сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн академи болно.
Банк санхүүгийн салбарын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэхэд манлайлах замаар гишүүд, хэрэглэгчид, ажилтнуудад үр шимийг хүртээнэ.
Банк Санхүүгийн Академи буюу “Мэдлэггүүр” ХХК-ийг 2011 оны 12 сарын 28-ны өдрийн 756/11/15 тоот Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Монголын банкны холбооны ерөнхийлөгч М.Болд нарын хамтарсан тушаалаар Монголбанкны дэргэдэх Банкны Сургалтын Төвийг нэгтгэх шийдвэр гарч нэгтгэснээр банкны салбар дахь цорын ганц сургалтын мэргэшсэн байгууллага болсон. Салбарын бодлого болон сургалтын талаар Монголын Банкны Холбоотой нягт хамтран ажилладаг ба 2010-2016 онуудад сургалт болон бусад үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж ирлээ.
2017 оны 10-р сарын 1-ээс Банк Санхүүгийн Академи ГҮТББ болж статусаа өөрчилсөн бөгөөд үйл ажиллагааны чиглэл, сургалтууд илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулах боломжтой боллоо.
Банк Санхүүгийн Академи нь өөрийн шинэ сургалтын хөтөлбөрүүдийг гарган банк санхүүгийн салбарынханд санал болгохоос гадна олон улсын санхүүгийн салбарын тэргүүлэгч сургалтын байгууллагуудтай хамтран сургалтыг зохион байгуулж олон улсын мэдлэг мэдээллийг тухайн салбарт хүргэн ажиллаж байна.
Удирдах зөвлөлийн дарга:
Ш.Ганбямба – Хаан банкны Хүний нөөц хариуцсан Дэд захирал
Удирдах зөвлөлийн гишүүд:
Хяналтын зөвлөлийн зорилго нь БСА-ийн дотоод дүрэм, журмын хэрэгжилтэнд хяналт тавих, байгууллагын үйл ажиллагаа салбарын холбогдох хууль эрх зүйн баримт бичгүүдтэй нийцтэй байгаа эсэх, байгууллагын хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж БСА-ийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
Хяналтын зөвлөлийн гишүүд:
Эрдмийн зөвлөлийн зорилго нь банк санхүүгийн салбарт судалгаа, шинжилгээний ажлуудын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх замаар Академийг судалгаанд суурилсан сургалтын байгууллага болоход дэмжлэг үзүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих тогтолцоо бүрдүүлэхэд оршино.
Эрдмийн зөвлөлийн гишүүд:
Сургалтын ахлах менежер
Сургалтын менежер
Гадаад харилцаа, сургалтын менежер
Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-17, Виста оффис, 2-р давхар
Г.Бумчимэг нь 2021 оны 4 сард БСА-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэг, 2010 онд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Манчестерийн Их сургуульд эдийн засгийн онолын шинжлэх ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан.
Тэрээр эдийн засгийн судалгаа, эдийн засгийн төсөөлөл, бодлогын шинжилгээний чиглэлээр мэргэшсэн.
Г.Бумчимэг нь Монголбанк, “Монголын Эдийн Засгийн Шинжилгээ Судалгааны Төв” ТББ-д тус чиглэлээр ажиллаж байсан бөгөөд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Монгол улсын Сангийн яам зэрэг байгууллагуудад Монгол улсын эдийн засгийн төсөөлөл хийх загваруудыг хөгжүүлэхэд зөвлөхөөр ажилласан туршлагатай.
Б.Ууганхүү нь 2013-2021 онуудад Банк Санхүүгийн Академийн Онлайн сургалтын зохицуулагч, 2021-2022 онд Сургалтын менежер, 2022 оноос Сургалтын ахлах менежерээр ажиллаж байна.
ОХУ-ын Томск хотын Багшийн их сургуулийг Мэдээллийн систем мэргэжлээр төгссөн.
Мэдээллийн аюулгүй байдал, Үр дүнтэй пресентэйшн чиглэлээр сургагч багш.
Хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр.
2020 оны 9-р сараас БСА-д Сургалтын менежерээр ажиллаж байна. 2006 оноос Банк, санхүүгийн салбарт ажиллаж байгаа бөгөөд Хүний нөөц, Харилцагчийн үйлчилгээ, Мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
Сургагч багшаар 10 гаруй жилийн туршлагатай. “Сургагч багшийн сургалт”, “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн мэдлэг олгох сургалт”-ын Сургагч багш.
Б.Амина нь Банк Санхүүгийн Академид 2022 оны 3 дугаар сараас эхлэн гадаад харилцаа, сургалтын менежерээр ажиллаж эхэлсэн. Тэрээр ажлын гараагаа гадаад худалдааны чиглэлээр барилгын салбарт ажиллаж эхлүүлсэн.
Б.Амина нь БНХАУ-ын “ZheJiang University”-ийг Олон Улсын Худалдаа, Эдийн Засгийн чиглэлээр төгссөн.
Ч.Сосорбарам нь Банк Санхүүгийн Академид 2021 оны 10 сараас эхлэн ахлах эдийн засагчаар ажиллаж байна.
Тэрээр ажлын гараагаа Санхүүгийн зохицуулах хорооны Судалгааны хэлтсээс эхэлсэн.
Ч.Сосорбарам нь Өмнөд Солонгос улсын Дэгү их сургуульд (Daegu University) эдийн засгийн магистр, МУИС-д эдийн засгийн бакалавр зэргийг хамгаалсан.
Н.Мөнх-Алдар нь Банк Санхүүгийн Академид 2022 оны 2 сараас эхлэн Эдийн засагчаар ажиллаж байна.
Тэрээр ажлын гараагаа Америкийн Нэгдсэн Улсын Бостон хотод орших “Stax Inc” зөвлөх үйлчилгээний компанид Шинжээчээр, “CountN Inc” компанид Хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан.
Н.Мөнх-Алдар нь АНУ-ын Бостоны их сургуульд (Boston University) тоон эдийн засгийн магистр, Бүгд Найрамдах Турк улсын Босфорын их сургуульд (Boğaziçi Üniversitesi) эдийн засгийн бакалавр зэргийг хамгаалсан.
Т.Түвшинбаяр нь Тайвань улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийг Санхүүгийн ухааны магистраар төгссөн.
2015-2021 онуудад Монголын эдийн засгийн шинжилгээ судалгааны төвд эдийн засагч, судлаачаар ажилласан.
2022 оны 1 дүгээр сараас эхлэн Банк Санхүүгийн Академид аналистаар ажиллаж байна.
Э.Энхчимэг нь Банк Санхүүгийн Академид 2022 оны 3 дугаар сараас Төслийн зохицуулагчаар ажиллаж эхэлсэн. Тэрээр ажлын гараагаа Мандал Даатгалаас эхлүүлж “Хүннү Эйр” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тус тус ажиллаж байсан.
Э.Энхчимэг нь Швейцар улсын Swiss UMEF University сургуульд Олон улсын харилцаа, дипломат албаны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.